
Нийслэлээс гарах хөдөлгөөнийг бүрэн хаагаагүй, хувийн тээврийн хэрэгслээр гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон гэж эх сурвалж мэдээллээ.
НОБГ-аас хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг нутаг буцаах чиглэлд бусад аймгийн Онгой комисстой хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос гарах орон нутгийн 7500 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулж нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа талаар НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээллээ.