Монголд Парламентын “гишүүдийн мөнгө” гэж нэг юм бий болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Энэ мөнгө өссөөр одоо хүн бүрт нэг тэрбум төгрөг өгдөг болчихоод байгаа. Жил ирэх тусам өсөөд байдаг нь, бас тэр мөнгийг юунд зарцуулснаа гишүүд ялангуяа сонгогчдодоо тайлагнадагг үй нь түмний дургүйцлийг төрүүлдэг. Тиймээс манай сонин ийм булан нээж, эрхэм түшээдийн тайланг уншигчдадаа хүргэж буй.
“Татвар төлөгчийн тэрбум төгрөгийг та яасан бэ” гэж бид асуугаад гишүүдийн өгч байгаа хариултыг тэр чигээр нь нийтэлж байгаа. Гишүүн үнэн хийгээд худал хэлж буйг бид нягтлах боломж хомс. Тийм болохоор хянах үүргийг сонгогч, уншигч та бүхэнд оноож байна.
Хэрэв сонгосон гишүүн тань худлаа хэлсэн, тухайн объектод зарцуулсан мөнгөний дүнгээ өсгөж мэдээлсэн, та бүхэнд ашигтай хэрэгтэй зүйлд зарцуулаагүй бол үүнийг нь мэдэж буй бол манай сонинд тодорхой баримттай бичиж ирүүлээрэй. Бид нийтлэх болно.
