Афоризм
Аливаа нэр төртэй хүний төрсөн цагаасаа эхлэн мөрддөг болгох ёстой үүрэг бол эмэгтэй хүнийг хүндэтгэх явдал юмаа.
Лопе де вега
-Эмэгтэй хүний ялдам инээмсэглэл гантигийг ч хайлуулна.
Солон
-Хүний сэтгэл гэдэг эмзэг эд, ялангуяа эмэгтэй хүнийх бүр ч онцгой
Лермонтов
-Юуны түрүүнд гоё даашинз тэгээд өөрийг нь үргэлж магтаж байх гоё эр хүн. Эмэгтэй хүний хүсэл гэдэг ийм энгийн юм шүү дээ.
Бовн
-Сайхан бүсгүйчүүд заримдаа эзэлж авахад амархан ч захирч суухад хэцүү том хотуудтай адилхан юм.
Пеьр Бауст
-Үзэсгэлэнтэй хэрнээ ухаангүй эмэгтэй, алтан гархи зүүсэн гахай адил.
Гольбах
-Сайн нэр сайхан царайнаас дээр.
Томас Фуллер
-Эм хүн хүүхэд төрүүлэхээр, эр хүн үр удмаа үлдээхээр заяагдсан
Эртнийн Энэтхэгийн сургаал
-Ааш зан нь хоргүй ухаантай эхнэр, адгийн муу эрийг ч хааны чинээнд аваачина.
Саади
-Эм самуурвал эрдээ муу, эр самуурвал үрдээ муу.
МУС
-Сонгож авсан бүсгүйгээр нь эр хүний өөрийгөө хэрхэн үнэлж явдагийг тодорхойлж болно.
Гёте
-Эмэгтэй хүний зовлон шаналал дээр эр хүний аз жаргалыг босгох тун хэцүү.
Виктор Хюго
-Нөхрөө ганцаар байхад нь зэмлэ. Харин олны дунд ямагт магт.
Солон