Өвлийн жавар тачигнасан хүйтнээр ханиад газар авдаг. Өнөөх муу вирус жил ирэх бүр л эмэнд тэсвэртэй болж, “нэр - вэх” хүмүүсийнхээ тоог нэмэх болов.
Парламентын гишүүд бүрэн эрхээрээ энгийн иргэдээс ялгардаг гэдгийг ханиадны вирус ямар ойлгох биш, эрхэм гишүүдээс цөөнгүй хүн өвджээ. Тухайлбал, Д.Энхбат, Н.Батбаяр нар ханиаданд дарлуулаад хэд хоног хэвтсэн байна.
Сэтгүүлчид тэднээс ярилцлага авах хүсэлт тавьж залгахад “Ах нь ханиад хүрч, халуураад хэвтэж байна. Өнөөдөр ажилдаа очиж чадахгүй. Дараа болъё” гэсэн хариу авчээ. Гэхдээ тэд болдогг үй ханиадыг “хашрааж” орхиод чуулганы пүрэв, баасан гаригийн хуралдаанд сууж харагдсан.
Бас Д.Дамба-Очир гишүүн хоолойныхоо махыг авахуулчихаад сайн “ярьж” чадахгүй явна лээ.
С.Уул