МАН-ыг багагүй бажигдуулж буй МАХН-ын Түр штаб хөдөө орон нутгаар Ардын Намын эсрэг ухуулга сурталчилгаа хийж, үйл ажиллагаагаа нэлээд бийлэгж үү явуулж байсан нь том санхүүжүүлэгчтэй гэсэн хардлагыг төрүүлээд байсан. Гэтэл Түр штабын нууц ноёнтныг барьсан гэсэн мэдээлэл Ардын Намынхны дунд яригдаж эхэлжээ.
Энэ яриагаар бол “Монгол хэвлэл” компанийн захирал Ш.Саранчимэг гэж эмэгтэй Түр штабынхныг байр сууцаар хангаад зогсохгүй, багагүй хэмжээний мөнгөөр санхүүжүүлж байсан бололтой. Тэрбээр Н.Энхбаярын талынх гэж улс төрийн хүрээнийхэн дунд яригддаг УИХ-ын гишүүн Д.Арвинтай найзалдаг тул энэхүү хардлагад эрхэм гишүүн ч мөн өртөөд байгаа аж. Энэ яриа хэрэв үнэний ортой бол Түр штаб руу цутгах болсон мөнгөний урсгалын эсрэг Ардын Нам ч кампанит ажил өрнүүлэхийг үгүйсгэх аргагүй.