Байнгын хорооны даргын суудлын өрсөлдөөн үргэлжилсээр байна. АН-ынхан тогтсон зарчмаараа фракцууддаа хуваах нь. Ардчилсан хүчний холбоонд АБГББХ, БОХХААБХ-г өгнө гэж тохирсон.
Нэг фракцаас Д.Одхүүгийн хамт өрсөлдөж байсан Д.Ганхуяг нэрээ татахаа мэдэгджээ. МҮДН-ын төлөөлөл болж Д.Зоригт ЭЗБХ-г авахаар болсон юм байх.
“Алтан гадас”-ынхан сайдын хэд хэдэн суудлаас эхлээд УИХ-ын дэд даргын “бялуутай” учраас хоёр Байнгын хороог АХХ авах ёстой бололтой.
Хороодын дарга нарын төлөөх хэлэлцээр явагдаж байх зуур УИХ-ын дэд даргыг ээлжлэн хаших ёстой, МАН, АН-ын удирдлага ярилцсан гэх чимээ бас өртөөллөө.
“Манай Г.Батхүү одоо болсон, Э.Бат-Үүлийгээ дарга болгоё гэсэн яриа хөөрөө манайхны дунд гарсан байна лээ” гэж УИХ-ын нэгэн гишүүн ам алдав.