
Улсын онцгой комисс өнөөдөр 17:30 цагт Төрийн ордонд хуралдахаар боллоо. Хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдэд тогтоох хөл хорионы хугацааг хэлэлцэнэ. Өчигдөр болсон УОК-ын хуралдаанаар хөл хорио тогтоох хугацааны талаарх санал нь нэгдээгүй тул өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд саналаа оруулаагүй юм. Өнөөдрийн хуралдаанаар хөл хорио тогтоох саналаа нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд оруулах юм.