УИХ-ын дэд дарга Г.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-17-нд ХБНГУ-д айлчилж, “Байгаль орчин, нийгэмд ээлтэй уул уурхайн бодлого”-ын асуудлаар холбогдох албаныхантай санал солилцсон байна. Тус улсын болон Европын холбооны зүгээс манай улстай уул уурхайн салбарт хоёр талын эрх ашигт нийцсэн, урт хугацааны тогтвортой стратегийн түншлэл бий болгохыг хүсэж буйгаа илэрхийлжээ.
Мөн шаардлагатай бол Засгийн газраасаа баталгаа гаргах санал ч тавьсан байна. Энэ үеэр нөхөн сэргээлтийн ажлыг эрчимтэй эхэлж, үр дүнд хүрч буй Дрезден, Фрайберг хотоор айлчилж, туршлага судалжээ. Тус улс уул уурхайн нөхөн сэргээлтээ сайн хийсэн томоохон компаниудыг татвараас чөлөөлөх, жижиг, дунд хэмжээний компанид банкны баталгаа гаргах зэрэг эдийн засгийн аргаар дэмждэг аж.
Мөн нөхөн сэргээлтэнд зориулж жилд 25-30 сая евро зарцуулдаг байна. Манай төл өөлөгчид ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч хатагтай Герда Хассельфельд нарын албаны хүнтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.