“Бидний Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн “Баясгалантай мишээл нүүрэнд нь гэрэлтсэн сайхан хүмүүс Байгальтайгаа хүй нэгтэй үзэсгэлэнтэй улс орон Харсан зүгт нь баярын өнгө улам нэмж Харах нүдэндээ жаргалын бороотой сайхан хүмүүс” хэмээн монголчуудын тухай толгой холбосон сайхан үгсийг Монголын урчуудын эвлэлийн “Улаан гэр” галерейн хананд өлгөжээ. Энд Монгол орны байгаль, жирийн ардын амьдрал, монгол багачууд, Улаанбаатарын төрх гээд бидэнтэй холбоотой 80-аад гэрэл зургийн бүтээл дэлгэсэн байна.
Монгол Улсад суугаа Турк улсын Элчин сайд Асим Арар, түүний гэргий Ахмет Арар нар гэрэл зургийн хальснаа Монгол орныг ийнхүү буулгажээ. Энэ сарын 25 хүртэл үргэлжлэх үзэсгэлэн байгаль, хүмүүс, агшин гэсэн гурван хэсэгтэй. Хугацаат ажил үүргээ гүйцэтгээд нутаг буцах гэж буй тэд монголчуудыг өөрийн ахан дүүс шиг санаж, хайрлаж, хүндэлж явдгаа эдгээр зургаар илэрхийлэхийг хүссэн аж. Тэд мэргэжлийн гэрэл зурагчин биш учраас техник, тусгалын талаас бус сэтгэлд нь буусан Монгол орон, энд өнгөрүүлсэн амьдрал нь ямар байсныг харуулахыг зорьжээ. Тиймээс үзэсгэлэнгээ “Бидний Монгол” хэмээн нэрлэсэн байна.
Фотог Асим Арар “Тусгал”