МАН-ын нийслэлийн хяналтын хороо энэ сарын 23-нд хуралдаад МАХН-ын Түр шта бын зохицуулагч Н.Уд вал, Ю.Атар, Б.Туяа нарыг Ц.Шинэбаярын “араас илгээжээ”.
МАХН-ын нэрийг албан ёсоор сольж МАН болгосон байхад Улс төрийн намын тухай хуулийн 15.6-г зөрчин нэр, бэлгэдлийг ашигласан, намаа хагалан бутаргахыг оролдсон гэх үндэслэлээр тэднийг МАН-аас гарсанд тооцсон юм байна.
МАН-ын удирдлагууд тэдэнтэй удаа дараа уулзан ятгаад тусыг эс олсон тул ийм шийдвэрт хүрсэн аж.