Сургалт судалгааны “Эрин үе” төв, “Хөдөөгийн хөгжил судалгааны нийгэмлэг”-ээс энэ онд улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын шилдгийг тодруулжээ. Тэд 3000 гаруй иргэний дунд санал асуулга явуулж, дүнгээ гаргасан байна.
Санал асуулгын улс төрийн салбарт Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүлсэн байна. Хамтарсан Засгийн газарт орж ажиллах шийдвэр гаргаснаар Монголд өмнө нь хийгээгүй томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд хувь нэмэр оруулсан, Монгол хүн- 2020 хөтөлбөрийг санаачилсан гэх мэт амжилтаар салбартаа тэргүүлсэн гэж үзсэн аж.
Шилдэг эдийн засагчаар Д.Жаргалсайхан, байгаль орчны салбарт хамгийн их зүйл хийсэн хүнээр “урт нэртэй хууль”-ийг санаачлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тодорсон байна.