Ж.Бямбадорж Хүний эрхийн үндэсний комиссын дарга болсноос хойш Үндсэн хуулийн цэц “толгойгүй” байна. Мөн дэд дарга Н.Жанцан, гишүүн Ж.Болдбаатар нарын бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 13, Д.Наранчимэг, Л.Амарсанаа нарынх ирэх сарын 20- нд дуусаж буй.
Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэйгээс дөрвийнх нь “цэнэг” ийнхүү дуусаж байна. Тэднийг улираан томилж, эсвэл оронд нь өөр хүний нэрийг дэвшүүлж болно. Бүрэн эрхийнх нь хугацаа дууссан байсан П.Очирбат гуайг нас нь тэнцэнэ, үгүй хэмээн нэлээд мэтгэлцсэний эцэст улираан томилсон. Цэцийн есөн гишүүнийг гурав гурваар нь Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс санал болгож УИХ томилдог.
“Цэнэг” дууссан гишүүдийн гурвыг Ерөнхийлөгч, нэгийг Дээд шүүх санал болгох учиртай аж. УИХ-аас Ж.Бямбадор жийн оронд улсын Ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг санал болгоод буй юм. Цэцийн даргыг гишүүд дотроосоо сонгодог. Түүнийг эхлээд гишүүнээр сонгоод улмаар даргад дэвшүүлэх аж.
УИХ дахь АН-ын бүлгийн өчигд - рийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцжээ. Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 20- нд дуусаж, асуудлаа оруулж ирнэ. Тиймээс тэр үед эдгээрийг нэгтгэн хэлэлцэхээр хойшлуулъя хэмээн АНынхан санал нэгдсэн байна.
С.УУЛ