Манай орны нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг бэлчээрийн талбай эзэлдэг аж. Өргөн уудам нутгаас нь уул уурхай хийгээд хүний буруутай үйл ажиллагаанаас бэлчээрийн талбай багасч, даац хэтрэх, малчид газраа булаацалдан талцах болсон. Энэ мэт зохицуулах олон асуудал байгаа учир хэсэг гишүүн Бэлчээрийн тухай хуулийн төсөл санаачилжээ.
Үүнийг МАН-ын бүлгээр өчигдөр хэлэлцсэн байна. Аймаг бүрээс 2-3 сумын иргэд малаа оторлон, нүүдэг гэнэ. Гишүүд уг хуулийн төслийг нухацтай ярих ёстой гэж үзээд малчдаас саналыг нь асууя гэжээ. Тиймээс малчдын дунд хэлэлцүүлэг явуулсны дараа хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр хойшлуулсан байна.