Ерөнхий сайд С.Батболд шинэ оны анхны айлчлалаа “булангийн” орнуудаас эхлэхээр болов. Түүний тэргүүлсэн төлөөлөгчид энэ сарын 4-11-нд Арабын нэгдсэн Эмират, Кувейт улсад албан ёсны айлчлал хийх юм байна. Энэ үеэр Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэгт гарын үсэг зурна.