Монголын залуучуудын холбоо (МЗХ) гэж олон нийтийн байгууллага бий. Түүний элэнц нь Монголын хувьсгалт залуучуудын эвлэл (МХЗЭ) гэж байсан юм. Энэ байгууллагын үе үеийн гишүүд болон идэвхтэн, сонгуультнаар ажиллаж байсан ахмадуудад МЗХ-ны дэргэдэх ахмадын холбооны тэргүүн С.Даш шинэ оны мэнд хүргэж буйгаа манай сониноор уламжлахыг хүсэв.
Монголын залуучуудын анхны байгууллага МХЗЭ үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд болох юм байна. Тийм болохоор тус байгууллагын тулгын чулууг тавилцаж, бэхжүүлэн хөгжүүлж улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж, бүтээн байгуулах үйлсэд манлайлан зүтгэж, 1990-ээд оны өөрчлөлт шинэчлэлтэд ч түүчээлж ирсэн залуучуудын хамтын бүтээл “Монголын залуучууд” цуврал номыг үргэлжлүүлэн гаргах гэж буй аж.
Иймд залуу насныхаа ажил үйлс, амьдралын түүхэн дурсамж, дурдатгал, намтар, тухайн үед холбогдох гэрэл зургуудыг тайлбарын хамт ирүүлэхийг хүсэв. 326336, 322643, 99754748, 99975182 дугаарын утсаар холбоо барьж болох гэнэ.