Ерөнхий сайд өнөөдөр Булангийн орнуудыг зорино. Тиймээс лхагва гаригт болдог ээлжит хуралдааны товыг нааш татаж, 2011 оны анхны хуралдаанаа өчигдөр хийлээ. Сүүлийн үед танхимынх нь зарим сайдын “их зан” С.Батболдын чихийг халууцуулах болсон юм. 2010 оны сүүлчийн хуралдаанаар хэнэггүй сайд, зарим аймаг, дүүргийн Засаг дарга нарын сахилга, хариуцлагын тухай хэлэлцсэн бол өчигдөр мөн энэ асуудалд анхаарал хандууллаа.
Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн сахилга хариуцлагын тухай болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандсан Ерөнхий сайдын албан даалгаврын талаар хэлэлцэж шийдвэрлэлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2011 оны төсөв хэлэлцэхэд “унтаж” хоцорсон Сангийн сайд С.Баярцогт, УИХ, Байнгын хороо болон дэд хороонд шаардлагатай судалгаа, мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгүй Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт анхааруулга өгч, хуулийн дагуу арга хэмжээ авсан тухай Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Хуульд заасны дагуу эхлээд анхааруулж, сануулдаг аж. Түүнийг үл хэрэгссэн тохиол долд цалингийн хувиар торгох, эцсийнх нь албан тушаалын хариуцлага тооцох буюу огцруулах хүртэл арга хэмжээ авдаг байна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт ч хариуцлагаа дээшлүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгожээ.
Түүнчлэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах бүх тендерийг 2011 оны хоёрдугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд зар лаж, дөрөвдүгээр сарын 1-ний дотор дүгнэж дуусган гүй цэтгэгчтэй гэрээ байгуулж, аж лаа эхлүүлсэн байхыг Засаг дарга нарт даалгажээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдөр болсон хурлаар сайд Д.Зоригтод улс төрийн хариуцлага тооцох шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан юм.
Э. ТӨР