УИХ-ын эрхэм түшээд 2010 оны арванхо ёрдугаар сарын 31-ний хуралдаанаар хэвлэл, мэдээллийнхэнд том “бэлэг” барьжээ. Хүн бүхний анхаарал шинэ жилийн баярт хандаж, өдөр тутмын сонинууд амарч байх үеэр Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ баталсан. Үүнд Байнгын хороодын хуралдаанд хэвлэлийнхнийг оролцуулахгүй, сэтгүүлчид Тө- рийн ордонд тусгайлан гаргасан өрөөнд сууж ажиллана гэх мэт заалт орсон байна.
Энэ заалтыг Ч.Сайханбилэг тэргүүтэй таван гишүүний санаачилсан төсөлд тусгасныг тухайн үедээ шүүмжилж байсан. Нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан хууль бол гурван ч төслийн нэгдэл юм. Төслүүдийг нэгтгэхдээ түшээд Байнгын хорооны хуралдааныг хэвлэлийнхэнд хаалттай болгох тухай яриаг “замхруулсаар” сэм баталсан нь энэ.
Уг хуулийн хэвлэлийнхэнд хамаатай, мэдээлэл олж авах эрхийг хязгаарласан заалтуудыг танилцуулъя.
53 дугаар зүйл. УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэх журам
53.1 УИХ-ын үйл ажиллагааг телевизийн тусгай сувгаар шууд нэвтрүүлэх болон телевиз,
радиод тусгай цаг гаргаж, олон нийтэд сурталчлах, мэдээлэх ажлыг УИХ-ын Тамгын газар зохион
байгуулна.
53.2 УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг чуулган бүрийн эхэнд хэвлэл, мэдээллийн
байгууллагаас ирүүлсэн санал, ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг харгалзан хэвлэл,
мэдээллийн ажилтны нэр зааж олгоно.
53.3 Уг хуулийн 53.2-т заасан сурвалжлах эрхтэй хэвлэл мэдээллийн ажилтан Төрийн ордны
тухай хуульд заасан журмыг баримтлан Төрийн ордонд тусгайлан гаргасан өрөөнд байрлан үйл
ажиллагаа явуулна.
53.4 Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг болон ажлын хэсгийн хуралдаан дууссаны
дараа хуралдаан даргалагч нь хэвлэл мэдээллийн ажилтанд мэдээлэл өгөх зориулалтын өрөөнд
хуралдааны талаар мэдээлэл хийж болох бөгөөд хэлэлцэж байгаа асуудлаар цөөнх болсон
гишүүдийг төлөөлж нэг хүн байр сууриа илэрхийлж болно.
1/7 дугаар зүйлийн 7.1 Нэгдсэн хуралдаанаас бусад нээлттэй хуралдаанд зөвхөн хэлэлцэж
байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нам, эвслийн бүлгийн
ажлын албаны ажилтнууд, Тамгын газрын ажилтнууд болон гишүүдийн зөвлөх, туслахууд
оролцож болно.
УИХ дахь АН-ын бүлгийн даргаас энэ заалтуудын зорилгыг лавлахад “Үйл ажиллагаагаа нууж, хөшигний ард хор найруулах гээгүй. Хэвлэл, мэдээллийнхэн байхаар гишүүд асуудлыг улстөржүүлж, камерын өмнө шоудах гэдэг. Тиймээс Байнгын хорооны хэлэлцүүлгийг чанартай, хариуцлагатай болгохыг зорьсон” гэсэн тайлбар өгөв. Бас шоудаад байгаа гишүүддээ арга хэмжээ авахын оронд хэвлэлийнхний мэдээлэл олж авах эрхэд халдаж буйгаа “Хууль дөнгөж гараад байхад сайн, муугаар дүгнээд яах вэ. Хэрэгжүүлээд үзье. Дэгийн тухай хууль УИХ-ын үйл ажиллагаанаас хамаараад байнга өөрчлөгддөг.
Болохгүй бол өөрчилж болно” гэсэн бөөрөнхий үгээр халхлав. Ардчилсан нийгэмд төрийн үйл ажиллагаа нээлттэй байх ёстой атал хуулийн хэлэлцүүлэг өрнөдөг гол шат болох Байнгын хорооны хуралдааныг ийнхүү хаалттай болгож орхив. Бүлгүүд нийлэн хор найруулж, чуулган дээр “ногоон гэрлээр” гар өргөх л үлдэнэ.
Түүнийгээ харин хэвлэлийнхэнд нээлттэй харуулах юм байна. Уг заалт нь зөвхөн сэтгүүлч, хэвлэл, мэдээллийнхэн бус тэднээр дамжуулан мэдээлэл олж авдаг ард түмний эрх ашигт харшилсан үйлдэл учир Парламентын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж мэдэгдэл гаргав. Үүнд “Дэгийн тухай хуулийн 1/7 дугаар зүйлийн 7.1, 53.4 заалт Үндсэн хуулийн II бүлгийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх”, мөн хуулийн 17 дугаар зүйлд “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалвал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хүлээн авах эрхтэй” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчиж байна” гэжээ.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан энэхүү хуулийн холбогдох заалтуудад хориг тавихыг хүсэж, Парламентын сэтгүүлчдийн холбооны энэхүү шийдвэрийг дэмжиж ажиллахыг хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдлагуудад уриалсан байна.
С.Уул