УИХ-ын цөөнгүй гишүүн ажлаа хийх сонирхолгүй болжээ. За рим нь Төрийн ордон руу шагайх ч хү-элгүй болсон гэнэ. Орой бүр цэнхэр дэлгэцээр урилгагүй заларч, тойргийн сонгогчдоо гэсэн “чин сэтгэл”-ээ илэрхийлдэг үнэгүй сур талчилгаа нь зогссон учир ийнхүү гунигласан аж. Зарим нэг “шударга” нөхөр нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрч лөлт оруулж, Байнгын хороодыг хаалт тай хуралдуулах, Парламентын сэт гүүлчдийг тусгай өрөөнд хорьж тус гайлан бэлдсэн, “хөлдүү” мэдээллээр хангах мэргэн са наа гаргасанд тэд гомдож буй юм байх. Хэвлэлийнхэн байхаар гишүүд шоудаад, асуудлыг улстөржүүлээд байна.
Тий мээс хуулийн чанарыг сайжруулахын тулд “шударгачууд” ийм юм сэджээ. Улс төрчдийн булхайг илчилс нээс хэв лэл мэдээлэл, ард түмний эрхийг боо милох нь илүү байж л дээ. Ядаж байхад шинэ жилийн баяр гэж хөөрөөд баталж буй хуульдаа анхаарах манатай үед өнөөх нөхөд нь “хаалттай хуралдах” заалтуудыг сэм шургуулчихсан гэнэ. Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон ийм заалт оруулж, Дэгийн тухай хуулийг баталсныг хэвлэл, мэдээллийн байгуул лагынхан шинэ оны эхний ажлын өдөр мэдээд эсэргүүцлээ илэрхийлэв. УИХ-ын үйл ажил лагаатай холбоотой нэг ч үйл явд лыг сурвалжлахг үй, сонинууд улс тө рийн мэдээллийн нүүрээ хоосон гаргаж сануулга өгч байна.
Энэ үед шоучид нь “Хүүш ээ, яана аа. Ийм заалт оруулсныг би мэдээгүй батлалцчихсан байна” хэмээн уулга алдан гэмшив. Бас тэр цагаанаар гарсан зайны оронд миний зураг, энхрий хайрт сонгогчдодоо хэл сэн үгс минь байх байсан энэ тэр гээд дотроо бол уйлж байна аа. “Хэвлэлийнхэн байхг үй хуралдаан ямар сонирхолгүй юм бэ дээ” гэсэн гэмшил гишүүдийн амнаас дуулдах болов. Тэгэхээр Парламентын үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийг нас хүйс, ажилласан жил бас бус зүйлээр нь ялгаварлах, мэдээлэл олж авах эрхийг нь хязгаарласан заалт санаа чилсан Ч.Сайханбилэг тэргүүтэй таван эрхэм шоучин нөхрийнхөө эрхийг бас зөрчиж орхисон байх нь.
Уг нь бол хуулийн хамгийн гол хэлэлцүүлэг өрн өдөг Байнгын хороодыг хаалттай болгочихоод бизнесийн ашиг сонирхлоо ярьж, хор найруулахыг тэд хүссэн. Өөрт нь нийцсэн сайхан хууль баталж, амьдралаа сайжруулна. Ард түмэн яах нь сонин биш. Ингэж тэд төлөвл өжээ. Ийм замаар хуулийн чанарыг сайжруулах юм гэнэ. Дөрөв дэх засаглалынхан тэдний хүссэнчлэн ном хон байна гэж буруу төсөөлөөд толгойгоо маажиж суугаа нь энэ. Байнгын ажиллагаатай Парламент үүссэний, ардчилсан хувьсгал ялсны 20 жилийн ой 2010 онд тохиосон. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ард түмэнд авчирсан хэмээн ардчилсан хувьсгалын үнэ цэнийг УИХ-ын түшээд амаа чилтэл магтсан.
Сүр дуулиантайхан эхлүүлж, жи лийн турш тэмдэглэсэн ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоо харин тэд түүнээс дуулиантайгаар хаах нь тэр. Ардчиллын үнэт зарчмаас маш том алхмаар ухарч “бэлэг” барив. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, Үндсэн хуулиа зөрчсөн Дэгийн тухай хуулийг УИХ 2010 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр баталсныг сануулъя. Парламентын сэтгүүлчдийн холбоо энэ сарын 3-нд Ерөн хийлөгч Ц.Элбэгдоржид хандан Дэ гийн тухай хуулийн холбогдох заал тад хориг тавихыг хүссэн. Ард түмэнтэйгээ амь нэг байхаа амласан, ардчилсан Ерөнхийлөгч ийм хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй, таслан зогсооно хэмээн итгэсэн. Тэгвэл уржигдар эрхэм Ерөнхийлөгч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг хүлээн авч уулзаад иргэний мэдээлэл олж авах эрхийг хаасан, ардчиллаас алхам ухарсан, сэтгүүлчдийн эрхэнд халдсан заалтууд Дэгийн хуульд оруулсныг анхаа руулжээ. Иймэрхүү сүржин эхэл сэн байр суурь нь харин “Гэхдээ би хуульд хориг тавихг үй.
Гаргасан ал даагаа та нар зас” гэсэн бөөрөнхий үгээр өндөрлөв. Байдал бишдэж, хэвлэл мэдээллийн байгууллагууд УИХ-ыг үл тоож эхэлсэн тул гишүүд бажгадав. Угаас хаалттай Байнгын хороодын хуралдааны дараа хийсэн “модон” мэдээллийг нь авахгүй, нээлт тэй нэртэй ч хамаг байдгаа ярьж тохир чихоод гар өргөх төдий хуралдах чуулганыг сурвалжлахгүй байна. Ардчилсан хувьс галын 20 жилийн ойн сүүл мушгиж, чоно борооноор гэгчээр баталсан Дэгийн тухай дэггүй хуулиа тэд эргэн харж, алдаагаа засахаар тархиа гашилгаж буй биз ээ. Гэхдээ өөрсдөө уснаас хуурай гарах аргаа бас хайсаар байгаа нь лавтай.
С.ТУУЛ