УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “МАХН”-даа эргэлт буцалтгүй үлдэхээр шийдсэн учир УИХ дахь МАН-ын бүлгээс түүнийг албан ёсоор чөлөөлжээ.
Энэ асуудлаар бүлгийн дарга Д.Лүндээжанцан УИХ-ын даргад хандсаныг Д.Дэмбэрэл өнгөрөгч баасан гаригт ёсоор болгов.
Ингэснээр Парламентын сөрөг хүчнийг төлөөлдөг С.Оюун, Д.Энхбат, З.Алтай нар дээр Ц.Шинэбаяр нэмэгдэж, МАН-ын бүлгийн гишүүд 45-уулаа болж байгаа юм.