Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив. Манай орны гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэхийн зэрэгцээ эдийн засгийн хурдтай хөгжлийн шинэ гараанд ирээд байгаа энэ үед гадаад харилцааны үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах шаардлагатай уялдуулан энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.