АН гишүүдээ боловсруулж, тархийг нь цэнэглэх зорилгоор Улс төрийн академид төрийн удирдлагын мэргэшсэн менежер болгохоор сургаж буй. “Сум-330” нэртэй энэхүү сургалтын хөтөлбөрт нийт 330 хүн хамруулах юм байна. Тэдний төлөөлөл болсон 35 хүнийг өчигдөр Төрийн ордонд намын дарга Н.Алтанхуяг нь хүлээн авч, батламж гардуулав.
Тус академийн сургалтын төлбөр нэг сая төгрөг, үүний 50 хувийг АН-аас гаргах аж. Удирдлагын академид суралцах гишүүдийг тусгай шалгаруулалтаар сонгож байгаа аж. Эхний ээлжийн 35 хүн номын дуу сонсоод эхэлсэн. Өчигдөр батламжаа авсан иргэд 14 аймгийн 30 гаруй сум дахь АН-ын төлөөлөл гэнэ. Суралцагчид төрийн болон нутгийн удирдлага, төрийн санхүү, төрийн алба, хүний нөөцийн удирдлагын чиглэлээр мэргэших юм байна.