Манай улсын 40.000 орчим иргэн жил бүр БНСУ-ыг зорьдог тул тус улсын ЭСЯ ачаалал ихтэй ажиллаж, иргэд ч дараалал үүсгэн, материалаа өгч чадалгүй гадаа хонох тохиолдол цөөнгүй гардаг. Энэ байдлыг зогсоож, цаашид хоёр орны иргэдийг визгүй зорчуулах ажлын эхлэл болгон виз хүссэн иргэдийн материалыг өчигдрөөс сонгогдсон гурван компаниар дамжуулан авч эхэллээ.
Тиймээс иргэд виз хүссэн материал болон түүнтэй холбоотой асуудлыг доорх гурван компаниас тодруулж, материалаа бүрдүүлэх боломжтой юм байна. Тус компаниуд нь нэг цэгийн үйлчилгээ явуулж байгаа тул нотариат, орчуулга зэрэг үйлчилгээ төвлөрсөн гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.koreanvisa.mn вэб сайтаас авч болох юм байна.
