ИТХ-ын болон Засаг даргаа огцруулаад буй Сүхбаатар дүүргийн ИТХ-ын чуулган энэ сарын 7-нд болсон ч албан тушаалын маргаанаас болж хойшлоод байгаа гэнэ. ИТХ дахь МАН-ын бүлгээс Засаг даргад Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Б.Баярмагнайг, ИТХ-ын даргад Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан А.Амарсайхан нарыг санал болгосон ч танхимаас огцорсон Засаг дарга асан Г.Төмөрбаатарыг ИТХ-ын даргад, түүний орлогч Даваасүрэнг Засаг даргад нэр дэвшүүлснээс болж ИТХ-ын чуулган тодорхойгүй хугацаагаар завсарлажээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ 2011 оынхоо төсвийг одоо хэр нь батлаагүй байгаа гэсэн. ИТХ-ын болон Засаг даргыг томилох асуудлыг МАН-ын дарга С.Батболдыг ирсэний дараа шийдэх гэнэ.