АНУ-ын Конгрессын гишүүн Габриэль Гиффордс руу буудсан хэрэг явдлын дараа “Америкийн улстөрчид аюулгүй байдалдаа анхаарч, халдлагад өртсөн тохиолдолд эмнэлгийн анхан шатны мэдлэгтэй байх ёстой” гэж Аюулгүй байдлын яамнаас мэдэгдсэн байна. Улстөрчид, Конгрессын болон Сенатын гишүүдэд энэ талаар мэдлэг олгох сургуулилалт явуулах тусгай тогтоол гаргажээ. “Хамгийн түрүүнд сэжигтэй этгээдүүдтэй ойр дотно харилцахгүй байхыг” хичээх нь зүйтэй хэмээн мэдэгдсэн Аюулгүй байдлын яамныхан энэ сард багтаан бэлтгэл зохион байгуулахаар төлөвлөжээ. Иллинойс мужаас нэр дэвшсэн Ардчилсан намын гишүүн Дэнни Дэвист “Чи дараагийнх нь ” гэсэн захидал илгээсэн нь Барак Обамагийн явуулж буй бодлогыг эсэргүүцэгчдийн тоо ихэссээр байгааг гэрчилж байна хэмээн ажиглагчид онцолж байна.