АНУ-ын Конгрессын гишүүн Габриэль Гиффордс руу буудаж, зургаан хүний амийг хөнөөсөн Жаред Лофнерийн эцэг, эх хохирогчдын ар гэрээс уучлалт хүссэн байна. Түүний эцэг, эх Аризона мужийн Тусон хотод амьдардаг бөгөөд хүүгийнхээ хийсэн хэрэгт их эмзэглэж буй тухай захидал бичжээ.
“Бид одоо юу бодож байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Яагаад бидний хүү ийм хэрэг үйлдсэнийг ойлгохгүй юм. Гэхдээ хохирогчдын ар гэрийнхнээс уучлал хүсэж, эмгэнэл илэрхийлье” гэж захиандаа бичсэн байжээ. Лофнерийн гэр бүлийг төлөөлж хоёр залуу энэ захидлыг нийтэд уншиж танилцуулсан аж. Мөн Жаредийн ээж Эмми сэтгэл санааны хүнд дарамтад орж, гэрээсээ гарахыг ч хүсэхгүй байгаа гэнэ.