“Жа лам” хэмээх Дамбийжанцанг устгах нууц даалгаврын талаарх баримтыг нэгэн иргэн хадгалж байсныг ТЕГ-ын Тусгай архивынхан багагүй үнээр худалдан авсан талаар эх сурвалж мэдээллээ. Олноо өргөгдсөний арванхоёрдугаар онд муутуу цаасан дээр монгол бичгээр бийрээр бичсэн, түүхэн бие хүмүүст хамаарах, гүйцэтгэх ажилтай холбоотой, түүхийн хосгүй үнэт баримт болох нугалбар бичиг нь тагнуулын байгууллагаас зохион байгуулсан цэрэг тагнуулын ажиллагааны төлөвлөгөө гэдгийг албаны хүмүүс баталжээ.
Монгол Улсын хязгаар нутгийг таслан захирахыг санаархсан Дамбийжанцанг хороох шийдвэрийг Засгийн газар, Бүх цэргийн зөвлөлөөс 1922 онд гаргасан байна. Энэ ажиллагааг Улиастайн сайд, гүн Ламжав, Дилав хутагт Жамсранжав, Засгийн газрын ба Бүх цэргийн зөвлөлийн төлөөний сайд, бээс М.Дугаржав, хороон дарга Нанзад, Засгийн газрын төлөөний түшмэл бөгөөд ерөнхий дарга Балдандорж нараар гүйцэтгүүлэхээр болсон талаар энэ бичигт дурджээ.
Уг бичигт “… нууцаар хядан сөнөөхөөр битүүлэг хэрэг лэл бэлтгэх аргыг зүйлчлэн хэлэлцээд …” орол цох хүн хүчин, хүлээх үүрэг, явах зам, цаг ху гацаа зэргийг нарийвчлан төлөвлөж, бүгд гар ын үсэг зурж баталгаажуулсан байна.
Г.ОРЧЛОН