Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын дүнг Төрийн албаны зөвлөл өчигдөр хэлэлцлээ.
Х.Бум-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга, Р.Содхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Ц.Ганхүүг Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дар гын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Ерөнхий сайдад саналаа хүргүүлэхээр болов.