Ардчилсан, хүнлэг, энэрэнгүй нийгмийн илэрхийлэл болсон шинэ Үндсэн хууль батлагдсаны 19 жилийн ой өчигдөр тохиов. 1991 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс АИХ-ын 430 депутат чуулж, 76 хоног хэлэлцсэний эцэст Үндсэн хуулиа баталж билээ. Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүндэтгэлийн чуулганыг нээж Д.Дэмбэрэл иргэд, сонгогчдодоо мэндчилгээ дэвшүүлээд “Монгол Улс Үндсэн хуульт байгуулалд шилжээд 90 шахам жил боллоо.
УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн онд Ажлын хэсэг байгуулан эрдэмтэн мэргэжилтэн, судлаачдыг оролцуулан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг боловсруулж, саяхан баталлаа. Нийгмийн хурдацтай хөгжил, цаг үеийн шаардлагаар зарим зүйл заалт төдийлэн нийцэхгүй болсныг өнгөрсөн 20 жилийн үр дүн харуулах болов. Тиймээс Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа” гэж хэлэв.
Энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд УИХ, Засгийн газрын гишүүд болон тухайн үед хууль батлалцаж явсан 60 гаруй депутат Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Өнгөрсөн хугацаанд манай улс Үндсэн хуулиа 1940, 1960 онд тус тус шинэчилж байсан бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, олон намын тогтолцоог зөвшөөрч, төр төвтэй улс төрийн тогтолцоотой, зах зээлийн эдийн засгийн харилцааг тусгаж, гадаад бодлогыг тунхагласан зэрэг түүхэн ач холбогдлоороо 1991 оны шинэ хууль олон улсад ч үнэлэгддэг.
19 жилийн өмнө Үндсэн хууль батлалцаж явсан АИХ-ын 184 дүгээр тойргийн депутат Ш.Бадам “Тухайн үед хууль батлахаар “Их цааз” хэмээх төслийг хэлэлцэж эхэлсэн. 10 хоногт багтаана гэж төлөвлөс өн хурал 76 хонож дууссан ч Монгол Улс шинэ, ардчилсан нийгэм байгуулах үндсийг энэ хууль тавьсан” гэв.
Р.Оюун