Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын бүрэн эрхийн хугацааг 2020 он хүртэл сунгах нэмэлт заалтыг Үндсэн хуульд оруулахыг Казахстаны Парламент дэмжжээ. “44 сенатч, Парламентын доод танхимын 106 гишүүн уг заалтыг зөвшөөрсөн” хэмээн АР мэдээлэв.
Энэ тогтоолд одоо Ерөнхийлөгч гарын үсэг зурах л үлдэж байгаа юм. Өмнө нь энэ саналыг Парламентаар хэлэлцүүлэх, эсвэл бүх нийтийн санал асуулгаар шийдэх гэсэн хоёр хувилбарыг дэвшүүлж байсан.
Тус улсын Сонгуулийн төв хорооны мэдээлснээр таван сая гаруй хүн Н.Назарбаевын бүрэн эрхийн хугацааг сунгахыг дэмжиж байгааг судалгаагаар тогтоожээ. Ерөнхийлөгч өөрөө энэ талаар мэдэгдэл хийгээгүй байна.