Кэмбрижийн их сургуулийн эрдэмтдийн 1949 онд зохион бүтээсэн EDSAC компьютерийг Их Британийн мэргэжилтнүүд сэргээн засварлаж байна.
Хоёр метр өндөр, 3.4 метр урт уг төхөөрөмжийн дутуу эд ангийг захиалгаар үйлдвэрлэж, угсарч буй аж. Тус улсын Цахим техникийн үндэсний музей EDSAC компьютерийг үзмэр болгохыг хүссэн бөгөөд хэрэглэгдээгүй олон жил болсон эл техник хэрхэн ажилладгийг хүмүүс их сонирхоно гэж үзэж байна.
Сэргээн засварлахад шаардагдах 400 мянган долларыг бизнесмэн Херманн Хаузер гаргах гэнэ.