УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хурлаар Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Ц.Сэдванчиг гишүүний ахалсан Ажлын хэсгийнхэн уг төслийн талаарх дүгнэлтээ Бүлэгтээ танилцуулсан байна. Төрийн албан хаагчдын ашиг сонирхлын мэдүүлгийн анкетын загварыг боловсруулж, эхний ээлжинд УИХ-ын гишүүд бөглөж үзэх гэнэ. Улмаар ямар бэрхшээл, дутагдал байгааг эхлээд засах аж. Түүнчлэн УИХ-ын гишүүд мэдүүлгээ АТГ руу биш Ёс зүйн дэд хороонд өгөх нь зөрчил үүсгэж магадгүй гэсэн санал ч гарчээ.
Уг асуудлыг АН-ын бүлэг түр хойшлуулж, саналаа нэгтгээд ярихаар болсон байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг Ерөнхийл өгч боловсруулжээ. Үүнийг нь УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцсэн байна. Нууцын зэрэглэлтэй төсөл аж.Төрийн тэргүүн өмнө нь энэ асуудлаар хууль санаачлан батлуулсан ч хэрэгжих хугацаа нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нд дууссан аж.
Тиймээс хугацааг нь сунгах, мөн УИХ, Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг нэгтгэхийн тулд дахин хуулийн төсөл санаачилжээ. Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлахдаа УИХ-ын чуулганы эхлэх, завсарлах хугацааг тодорхой заасан. Үүний дагуу намрын чуулган ирэх сарын 10-нд завсарлана. Үүнээс өмнө Сонгуулийн хуулийг батлахаар хичээж буйг АН-ын бүлгийн ахлагч хэлэв. Хоёр бүлгийн зөрчилтэй байр суурийг Ажлын хэсгүүд нэгтгээд улс төрийн бусад намын үгийг сонсох гэнэ.