Энхтайваны гүүрний доор Дунд голын замд өчигдөр орой ноцтой зам, тээврийн осол гарлаа.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
Энэ талаар ТЦА-ны алба хаагч, хошууч Ц.Гомбосүрэн "Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Дунд голын замд осол гарсан тухай дуудлага өчигдөр 21:00 цагийн үед ирсэн. Тээврийн хэрэгслийн жолооч санамсаргүй, болгоомжгүй байдлаас болж гүүрний өндрийн хязгаарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол гарсан. Жолооч машиндаа ганцаараа явсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Өндрийн хязгаарлалт байснаар гүүр нураагүй. Замыг чөлөөлж, гүүрийн засварын ажлыг эхлүүлээд байна" гэв.