
Өнөөдөр гадаа таван градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Дөрөвдүгээр сарын 02-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 93 дахь өдөр бөгөөд он дуусахад 272 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө таван хэмийн дулаан бол шөнөдөө -9 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 20, тэнгэр одтой, цагаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал тохиромжгүй гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2634.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.70, юань 392.50, вон 2.32 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цаг. Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой, цаг үеийн мэдээлэл хийнэ.
- 12.00 цаг. Албан бус салбарт ажиллагчдад зориулсан мэдээллийн төвийн нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Олон улсын хүүхдийн номын өдөр.
- Мөн Аутизм өвчинтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна.
- 1979 онд ЗХУ-ын биологийн судалгааны хүрээлэн санаандгүй байдлаар антраксын хорт хийг алдсаны улмаас 66 гаруй амьтан, ургамлын системийг устгажээ.
- 1973 онд дэлхийд анх удаа компьютер дээр суурилсан хуулийн хайлтын "ЛексисНексис" үйлчилгээ хэрэглэгчдэд хүрэв.
- 1972 онд алдарт жүжигчин Чарли Чаплиныг 1950-иад оноос эхлэн коммнунист үзэл суртал бүхий "Улаан айдас" бүлэглэлд элссэн болохыг олж тогтоожээ.
- 1956 онд өдрийн цагаар үзэгчдэд хүрдэг анхны савангийн дууриуд болох "As the World Turns", "The Edge of Night" кинонууд цацагдаж эхэлжээ. Дээрх кинонууд тус бүрдээ 30 минутын хугацаанд гардаг байв.
- 1902 онд бүтэн цагаар ажилладаг анхны кино театр АНУ-ын Лос Анжелес хотод нээгджээ.