Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Байнгын хороог нээлттэй болгох хуулийн төслийг батлаагүй байгаа. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хаалттай хуралдаанаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэв.
Д.Зоригтыг авч үлдэхээр олонх дэмжижээ. Гагцхүү Н.Батбаяр, Д.Одхүү нар л огцруулах ёстой гэж үзсэн байна. Үүний дараа Д.Зоригтыг огцруулах асуудал өргөн барьсан С.Эрдэнэ, Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг нар хаалттай хуралдааны талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тэд Байнгын хорооны хуралдааныг “МАНын бүлгийн зохион байгуулалттайгаар болж өндөрл өлөө” хэмээн дүгнэсэн. Ц.Сэдванчиг “Онцын шаардлагаг үй мөртлөө МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, дэд дарга Д.Дондог нар хуралд оролцон гишүүдээ ажигласан. Ингэснээр тэдний бие даан шийдвэр гаргах эрхэд халдаж байгаа юм” гэлээ.
Тэд Д.Зоригтыг огцруулахаар долоон үндэслэл боловсруулж, асуудлаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд УИХ-д өргөн барьсан байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 24- нд Төсвийн байнгын хорооноос Ц.Батбаяраар ахлуулан байгуулсан Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээ, ажиллах хүч, татварыг шалгах гээд дийлээгүй гэнэ. Хөрөнгө оруулагч гаднын компани Монголын төрөөс том толгойтой болчихсон нь үүний шалтгаан аж.
Дүгнэлт гаргахад шаардагдах мэдээллийг Ажлын хэсгийнхэн дээрх компаниас ч, Д.Зоригт сайдаас ч авч чадаагүй юм байна. Энэ талаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдад удаа дараа албан бичиг илгээгээд арга хэмжээ аваагүй гэнэ. Төр хувийн компанийн өмнө сөгдс өн учир энэ Ажлын хэсгийг татан буулгаж өгөхийг гишүүд хүссэн байна.
Мөн эрчим хүчний бодлого Монголд байхгүй, нийслэлд 12 мянга гаруй өрх цахилгаангүй байгаа нь салбарын сайдын буруу, Засгийн газрын 89 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байсаар 2008 оноос хойш Налайхад нүүрс олборлодог 43 иргэн амиа алдсан атал Засгийн газар тоохгүй байна гэжээ.
Түүнчлэн 70 сая төгрөгийн дүрмийн сантай, 17 ажилтантай, тодорхой туршлагагүй “Аморе интернэйшнл” компанид нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах 17 тэрбум төгрөгийн тендерийг олгосонд сайдыг буруутгаж байна. Мэдээж “урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх бүү хэл зөрчиж, ой, усны сан бүхий газарт 192 лицензийг мань сайд өгчихжээ. Энэ мэт долоон үндэслэл дурдсан ч Байнгын хороо “шалтаг” гэж үзсэнд тэд бухимдав.
С.Эрдэнэ “43 хүний амь Засгийн газарт бол шалтаг төдий юм байна лээ” гэлээ. Бас анхнаасаа стандарт бус Засгийн газар байгуулсан учир хяналт үгүй болж, УИХын дээр Гүйцэтгэх засаглал нь гарсан гэнэ. Одоо үйлчилж буй Дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хороо хаалттай болж, цаана нь зохион байгуулалттай иймэрхүү жүжиг өрнөж байгааг дээрх гурван гишүүн дуу нэгтэй батлав.
Бас УИХ-ын чуулган нээлттэй болох учир гишүүдийн байр суурийг сайтар ажиглаарай гэлээ. УИХ хууль зөрчсөн сайдыг хамгаалж үлдвэл дараагийн алхмаа тэд хийх юм байна.
С.Уул