С.Батболд, У.Хүрэлсүх нарын намд задралын “зуд” нүүрлэлээ. Тэсэж гарах эсэхийг нь бүү мэд. Ерэн жилийн намтар зузаан түүхтэй, яруу алдарт тодотголтой энэ намын дотоод уур амьсгал нэг л биш ээ. Чононд хонины нэхий нөмөргөөд ч чоно хэвээр үлддэг шиг “хувьсгалт” нэрээ солиод ч сайн сайхны дардан зам МАН-ын өмнө зурайсангүй ээ. Сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдал “шинэхэн мэндэлсэн” МАН-ын нүүр царайг тун ч баргараар танилцуулж байна.
Тулхтай гэгддэг имиж энэ намаас хааччихваа гэмээр оргүй арилж одов. Нэг л тийм хүч түрэмгийлсэн заналхийлэл, мөнгө санхүү, эрх мэдлээр бүхнийг шийдэх гэсэн хэт экстремист үнэр танар тэр хавиас ханх тавих болов.
МАХН-ын буурин дээр зөвхөн албан тушаал, эрх мэдэл, өмч хөрөнгийн төлөөнөө юу ч хийхээс буцахгүйгээр улайрсан хэнээтнүүд сүрэглэж байгаа мэт санагдах боллоо. Яг чонын сүрэг шиг. МАН-ын дэргэдэх залуу чуудын байгууллага ид хүчээ авч, намынхаа аль ч шатанд нөлөөгөө эрчтэй тэлэхдээ замд садаа болох юуг ч хэмх хамх цохихыг зарчмаа болгоо юу гэмээр.
Ардчилсан үзэл санаа, энэ тэр тэдэнд падгүй. Зөвхөн ир бяр тэгшрэн өндийж буй залуу сүргийн хүсэл зорилгод бүгд нийцэн зохицох ёстой. Эс бөгөөс хүч хэрэглэнэ гэдгээ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ил тодоор зарлаж байна.
Монголын улс төрд хамгийн нөлөөтэй, жин дардаг намын удирдлагын үг яриаг, тэр намын үзэл баримтлал гэж ойлгох нь зүйн хэрэг. “Намын нэр хүндийг унагаах юм бол ална шүү” хэмээн У.Хүрэлсүх дарга эрээ цээргүйгээр шулуухан заналхийлжээ. Хэнийг гээч. Монгол Улсын төрийн түшээ дөрвөн эрхмийг. Юуны төлөө гээч.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө. Энэ залуу улстөрчийн гаргадаг авир нь өмнөд хөршид гарсан Соёлын хувьсгалын үеийн улаан хамгаалагчдыг эрхгүй санагдуулах юм. МАН-ыг маш аюултай, уршигтай байж мэдэх нэгэн үеийнхнээр У.Хүрэлсүх нар хүч сэлбэн омогшиж байгааг намынх нь мянга мянган гишүүн ярьж эхлэх болсныг зүгээр нэг ам дамжсан хов живтэй адилтгаж болно гэж үү.
Монголын ардчилсан социалист залуучууд гэдэг нэрээ Нийгмийн ардчилал Монголын залуучуудын хол боо болгон өөрчилсөн бай гууллагынх нь Удирдах зөвлөлийн 34 гишүүний 29 нь Монголын хамгийн том компанийн захирлуудын хүүх дүүд байдгийг саяхан нэгэн сонинд зарласан байсан. Энд маш том бүлэглэл үүсэж байна. Хөрөнгө мөнгөнд дулдуйдсан. Хаана их мөнгө байна, тэндээс заавал цус үнэртдэг хэмээх үг бий. Энэ бүлэглэлийнхэн бүхнийг хүчээр шийдэх болно гэж үздэгээ шулуухан илэрхийлж эрх мэдэлд тэмүүлж эхэлж байна.
Ц.Шинэбаяр гишүүн МАХН-даа үлдэнэ гэснийхээ төлөө энэ бүлэглэлийн зүгээс илэрхий дарамтад орох боллоо. МАНын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ хэмээгч залуу УИХ-ын ги шүүн Ц.Шинэбаярт “Чиний эсрэг залуучуудын байгууллагаа хөдөлгөж хэн ч биш болгоно” хэмээн хээвнэг томорч чадаж байгааг хэн юу гэж тайлбарлаж чадах бол. “Сүргээсээ тасарсан гөрөө сийг сүрэг чоно барьж иддэг юм гэдгийг санаж яваарай” гэсэн үгийг У.Хүрэлсүх дарга мөн л хөөрхий гишүүнд хаягласан байсан.
“Урвасан хулгайч Тэрбишдагвыг уухай хийгээд дарцгаая” гэсэн илт заналхийлсэн мессежийг зарим мэдээллийн хэрэгслээр мөнгө төлөн цацах болсны эзэн нь аанай л У.Хүрэлсүхийн зааварчилгаатай найруулга гэх.
МАН-ын удирдлагыг тун ойрын үед, тодруулбал 2012 оны сонгуулийн дараа авцгаа на гэсэн тохироо эл сүргийн дунд явагдсан гэдэг. Үүний тулд бэлт гэлээ тун түрэмгийгээр хэт бардмаар эхлүүлж байна.
Маш их хөрөнгө зарж (санхүүгийн хувьд 100 хувь алдагдалтайгаар) өдөр тутмын со нин гаргаж, таалагдаагүй бүхнийг хараар будаж эхэлснийг нь олон нийт нэгэнт ойлгодог болсон. Худлаа ярих, амлах, амласнаасаа бултах мэт нь тэдний хувьд ердийн мораль. Сүрэг чоно олз руугаа хэрхэн хэрцгий дайрдаг билээ дээ.
Тэд яг тийм араншинг Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нарын дөрвөн гишүүнд гар гахыг монголчууд харлаа. Монгол Ардын Нам ямар увайгүй зарим нэгнээр эгнээ гээ тэлснийг бүгд харцгаалаа. “Ална” гэдэг үгийг Төрийн ордон дотроос айдас үнэр түүлэн байж, заналтай гаар тэд хэлж чадаж байна.
Аллага хийх тэдний хувьд юу ч биш байх нь. Бохир улс төр, гэмт хэрэг хоёр хүйн холбоотой гэдэг. Хаана бохир улс төр явагдана, тэнд гэмт хэрэг ямагт дагалддаг. Муу хэлэгдээд байдаг АНынхнаас ч ийм авир гарч байсангүй. У.Хүрэлсүх хэмээх энэ залууд бяр хүч нь дэндүү баг таж ядаад байгаа бололтой. Түүний өмнөөс үг сөрөхөөс бусад нь үнхэлцгээ хагартал айцгаах болж. Нэгэн цагт Н.Энхбаярт даруулж явс наа тэрбээр яахан мартах.
Эдүгээ нас бие гүйцэхийн хэ рээр өөрийгөө хүрээлсэн үнэнч сүргийг бүрдүүлэхийн учир тэр. Ухаантай хүн эрх мэ дэлд хү рэхийн цагт жинхэнэ төрийн зүтгэлтэн болдог бол, ойвор гон нэгэнд хү- чирхийлэгчийн зам ойрхон харагддаг гэдгийг МАН-ын шинэ сүргийн залуус ядаж сонссон байдаг байлгүй. Монгол Улсын нийт нутгаар цас зуд, шүлхийн гамшиг нүүрлэчихээд байхад МАН-ын залуус хамгийн үнэтэй машин хөлөглөж цуваа цуваагаар хө- дөө орон нутгийг зорин намын шинэ бат лах гардуулах ажлаа хүч түрэн, мөнг өөр зодон амжуулж байх юм.
Тэд ний санхүүгийн ийм шавхагдашгүй эх булаг хаанаас ундраад байдаг нь сонин. МАН-ын дэргэдэх залуу чууд хаанаасаа ингэтлээ хөлжөөд байна вэ? Энэ лавтайяа сайны дохио биш ээ. МАН-ын 90 жилийн түүхэн замнал энэ цагийн өнгөн дээр замрахын ёр биш байгаа.
Хүний олон хүнээ барьдаггүй гэдэг ч эдүгээ цагт өөр болсон ч юм билүү хэн мэдлээ. Сүргээсээ тасарсан “гөрөөсийг” сүрэг чоно тэгээд хэрхэн барихыг нь бид бас харах болох нь ээ.