УИХ-ын дэд дарга Н.Энхболдын урилгаар Төв аймгийн багш нарын төлөөлөл өчигд өр Төрийн ордонд зочилж, чуулганы үйл ажиллагаатай танилцав.
Гэхдээ урьсан гишүүн нь өөрөө байсангүй. Сонгогчдын төлөөлөлд хурал даргалагч мэндчилгээ дамжуулдаг уламжлалтай. Г.Батхүү дарга энэ ёсоор мэндчилгээг нь уламжлаад “Н.Энхболд дарга Азийн Парламентын чуулганыг зохион байгуулах ажлаар гадуур явж байгаа шүү” хэмээн тайлбарласан юм.
Саваагүйгээрээ Л.Гүндалай дундуур нь орж, сонгогчид руу нь хандан “Танай гишүүн угаасаа чуулганы хуралдаанд суудаггүй юм” гээд бусдыгаа инээлгээд авав.
Харин Н.Энхболд гишүүнд энэ нь сөрөг сурталчилгаа болчих гэмтэй. Уг нь эрхэм гишүүн удахгүй манай оронд болох Ази, Номхон далайн Парламентын чуулганд бэлтгэх Үндэсний хорооны даргаар ажиллаад амьсгаа дээгүүр яваа юм.