
Хатуу хөл хорио тогтоох хугацаанд иргэн бүрт 300 мянган төгрөг өгнө гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв. Тэрбээр "Улсын төсөв хүүхдийн мөнгөнөөс эхлээд олон ачаалал үүрсэн. Мөн өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулааны үнийг бууруулсан. Тиймээс хатуу хөл хорионы үед ч иргэдээ дэмжхээр ажиллаж байна. Оюунтолгойн гэрээнээс Монголд Улсад татвараар орж ирэх ёстой байсан мөнгийг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 25-наас манай улсын төрийн санд буцаан төвлөрүүлж эхэлсэн. Гурван удаа төрийн санд төвлөрүүлсэн мөнгө өдгөө нэг их наяд төгрөгт хүрээд байна. Тиймээс эл мөнгийг хатуу хөл хорионы үед иргэдэд зориулж, хүн тус бүрт 300 мянган төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэлээ" гэв.