
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, коронавирусийн нөхцөл байдлын талаар хуралдлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аялал жуулчлалын салбараа дэмжих, гадаадад гацсан иргэдээ татан авахын тулд ирэх тавдугаар сарын 1 гэхэд агаарын хилээ нээхээр боллоо. Хилээр нэвтрэх болон гарах иргэд коронавирусийн эсрэг вакцины хос тунг хийлгэсэн тохиолдолд зорчих эрхтэй болно” гэв.