
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2019 оны есдүгээр сарын 13-нд байгуулсан “МОН-3786” зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд Хүйтний хөндий, Арвайхээр чиглэлийн 57 км хатуу хучилттай замын их засварын ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Эл ажлын гүйцэтгэгчээр “Эйч кэй би интернэйшнл холдинг” ХХК шалгарч, 13.9 сая долларын төсөвтэй гэрээг өнгөрсөн сард байгуулжээ. Албаныхан зам барилгын ажлаа энэ сарын 20-нд эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж буй бөгөөд хоёр жилийн дотор дуусгахаар тооцоолсон хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.