
Засгийн газраас энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор үнийн хөөрөгдөл, үгсэн хуйвалдаж үнэ тогтоох байдлыг хянан шалгах ажлын хэсгийг байгуулсан талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Иргэд 115 дугаарт холбогдож мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын фэйсбүүк пэйж рүү үнийн хөөрөгдлийн талаар мэдээлэх боломжтой аж.