
Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч нь харуулын даргаа буудаж хөнөөгөөд галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг өнгөрсөн шөнө 22.00 цагийн үед гарчээ. Тэд 19 настай бөгөөд харуулын дарга 34 настай Г-г хэд хэдэн буудаж хөнөөсөн гэнэ. Тэд оргохдоо ойролцоох айлаас мотоцикл хулгайлж, зэвсэглэн зугтсан аж. Эрэн сурвалжлах ажиллагааг урьд шөнөөс эхлэн цэрэг, цагдаагийнхан хамтран явуулж эхэлжээ.