Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн тус аймгийн дээд албан тушаалтнууд төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулж байгаа тухай мэдэгдлээ.
Үүнд Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэр даргын компани 514,2 сая төгрөг аваад Нарийний голын гүүр бариагүй, 196 сая төгрөг аваад Тээлийн голын гүүр бариагүй, 5 давхар байшингийн мөнгө аваад 4 давхар байшин барьсан, төрийн ажилчдын цалинг барьцаалан зээл авч атрын 3-р аяныг дампууруулсан, Увс аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан хөрөнгө оруулгын мэдүүлгээ буруу мэдээлсэн зэрэг ноцтой зөрчлүүд байгаа тул Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандаж Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөхийг хүсч байгаагаа илэрхийллээ