МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос өчигдөр “Шударга ёс эв нэгдлийн төлөө” жаг саал зохион байгууллаа.
Жагсагчид МҮЭСТӨ-нөөс Энхтайваны өргөн чөлөөгөөр яваад Төрийн ордон руу намын тэмдэг, уриа лоозон барин, бөмбөр нүдэн алхсан юм.
МАН-ын залуучууд энэхүү жагсаалаар намынхаа удирд лагад өргөх бичиг хүр гэлээ. Өргөх бичигт намын үнэт зүйлс, нэр хүндийг үл хүндэтгэж байгаа хэсэг хүний увайгүй үйлдэл намын эв нэгдлийг олны өмнө гутаан доромжилж байгаа нь намын гишүүд дэм жигчид, олон нийтийн бухимдал, дүргүйцлийг туйлд нь хүргэж, жагсаал цуглаан хийж эсэргүүцэн тэмцэхээс өөр аргагүй байдалд оруулж байна.
Мөн Н.Энхбаярыг МАН-аас гарсанд тооцох, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нарт намын дүрмийн дагуу ёс зүй, сахилгын хариуцлага тооцохыг шаардаж байна” гэсэн лоозон барьсан байв.
Сонирхуулахад, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хэлэхдээ “Биднийг хоёр цагийн хугацаатай жагсаалд оролцоод өгөөч, хүн тус бүрт 10 мянган төгрөг өгье гэсэн” гэв.