Өнгөрөгч пүрэв гаригт эхэлсэн МАХН-ын онц их хурлын төлөөлөгчид намын даргаа сонгох асуудалдаа багагүй хугацаа зарцууллаа.
Намын даргад Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр хоёрыг нэрийг дэвшүүлсэн бол танхимаас С.Молор-Эрдэнэ, Н.Удвал нарыг дэвшүүлэв .
Харин С.Молор-Эрдэнэ сайн дураараа нэрээ татаад “Би МАХН-ын төлөө ясаа цайтал тэмцэнэ” гэж мэдэгдэв.
Онц их хурлын төлөөлөгчдийн 75 хувийн саналаар МАХН-ын даргаар Н.Энхбаярыг сонголоо.