Монголын нийслэлд анх удаа амжилттай болж өндөрл өсөн Ази, Номхон далайн орнуудын парламентчдын XIX чуулга уулзалтын төлөөл өгчид Токиод болзоо тавиад тарж одов. Тэд Улаанбаатарт байхдаа манай нэгэн парламентчтай дотно танилцаж, “патиараа” татуулахыг ихэд эрмэлзжээ.
“Од” болсон тэр гишүүн нь УИХ-ын дэд дарга Н.Энхболд юм байна. Монголоос анх удаа Олон улсын Парламентын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилласан түүнийг XIX чуулганд оролцсон ихэнх орны төлөөлөгчид эчнээ таньдаг байсан гэнэ.
Харин биечлэн танилцах боломж сая тохиожээ. Чуулганыг амжилттай зохион байгуулсан Н.Энхболдод олон орны төлөөлөгч талархал илэрхийлж байв.
Мөн чуулганы бичиг баримт боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаярт ч Азийн парламентчид халуун талархал илэрхийлжээ.
Э.Төр