ҮШН-ын дарга Ц.Цолмон, дэд дарга Н.Батцэрэг, Ардчилсан хөдөлгөөний намын дарга Т.Оюун, ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганзориг, зөвлөх Л.Эрдэнэтуул нар МАХНын дарга Н.Энхбаярт баяр хүргэж, цаг үеийн сэдвээр санал, бодлоо солилцжээ.
ҮШН-ын дарга Ц.Цолмон “МАХН-ын Онц их хурал үзэл баримтлал, зохион байгуулалтын хувьд онцлог хурал болсон. МАХН нэрээ сэргээхэд төвөгтэй байдал үүсэж магадгүй юм. Үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьж хамтран ажиллая.
Ер нь бид нэгдсэн нэг улс төрийн хүчин болох ёстой гэсэн байр суурийг оны эхнээс тавьсан. Заримтай нь уулзаж, гарын үсгээ зураад явж байгаа. Бидний энэ ажилд танай нам чухал үүрэг гүйцэтгэж, түрлэг болно гэдэгт найдаж байна ” гэж хэлжээ.