Одоо долоон настай Kениди Жөрдэн Бромли охиныг ойр дотнынхон нь “бяцхан сахиусан тэнгэр” гэж өхөөрддөг. Нэг кг орчим жинтэй төрсөн энэ охин төрөлхийн эмгэгтэй бөгөөд цаашид ч өсөхгүй байх хэмээн эмч нар хэлжээ. Жижигхэн ч гэсэн цовоо сэргэлэн Kениди хэд хэдэн компанийн сурталчилгаанд зургаа авахуулж амжжээ.