Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн хугацааг сунгах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэхүү төс лийг УИХ хэлэлцээд дэмжив. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох хугацааг энэ оны долдугаар сарын 15 гэж төсөлд заасан ч наашлуулж дөрөвдүгээр сарын 30 болгожээ.