УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, чуулганы завсарлагаанаар хийх ажлаа ярилц жээ. УИХ-ын болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан учир өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй болсон байна. Бүлэг, Байнгын хороо, чуулганы хуралдаан цагтаа эхэлдэггүйг засах талаар МАН гишүүддээ анхааруулжээ.
Хурал тасалсан, дундуур нь гарч алга болсон гишүүдийн ирцийг олон нийтэд зарлах гэнэ. Мөн гишүүн бүрт Тамгын газраас IPAD олгосон учир Бүлэг нь ч бас шаардлагатай мэдээллээ түүнд нь суулгах замаар цаас хэмнэх аянд нэгджээ. Бас сэтгүүлчдэд хамаатай гомдол гишүүдийн зүгээс гарсан гэнэ.
Компьютер, IPAD-дынх нь дэлгэц рүү зураглаач нар “өнгийгөөд” амаргүй байгаа аж. Тиймээс зураглаач, зурагчдад зураг авах шугам зааж өгөхөөр болжээ. Чуулган завсарлахаар тойрогтоо ямар хуваариар ажиллах талаар ч МАН-ынхан төлөвлөгөө гаргасан байна.
Бас Төрийн ордноо эзгүйрүүлчихгүй, гишүүдээ хуваариар ярилцлага өгүүлэх юм гэнэ. Тэгэхээр МАН-ынхан ээлжлэн ордноо “сахихаар” болжээ.
С.УУЛ