БНХАУ-ын спортын хос гулгагч Дань Жан-Хао Жан нартай холбоотой нэгэн хэрэг дуулиан дэгдээв. Урд хөршийн уран гулгалтын холбоо, Олон улсын тэш үүрийн холбоо (ISU)-ны бүртгэлд тамирчдын төрсөн огноо зөрүүтэй бичигдсэн нь олны өмнө ил болсон байна. Өөрөөр хэлбэл, Хятадын уран гулгалтын хол боо ны бүртгэл ёсоор Дань Жан 14 настайдаа “Солт-Лейк-2002- ”-т оролцсон байж таарах бөгөөд энэ нь уг спортод заасан олимпийн насны хязгаарыг зөрчсөний гэрч гэж болох.
Уг олимпод 11 дүгээр байр эзэлсэн залуус “Турин- 2006”-гаас мөнгөн медаль хүртсэн түүх тэй. Харин Хао Жаны тухайд 1982 оны хоёрдугаар са рын 6-нд төрсөн гэх бөгөөд 2003 оны өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн юм. Энэ нь мөн л насны хэмжээг хэт рүүл сэн байж таарах нь. Тэднээс гадна тус улсын нас ны зөрчилтэй гурван ч гулгагч бүртгэгдээд байгаа юм. ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге Хятадын тамирчдын хэргийг нэн даруй шалгах хэрэгтэй гэж өгүүлжээ. Гимнастикчдынх нь паян дуусаагүй байхад тэдний халааг уран гулгагчид авсан нь харамсалтай. Харин Хятадын уран гулгалтын холбоо өөрсдийнхөө бүртгэлд алдаа гарсныг Олон улсын холбоонд уламжилсан аж. “Бид сайтад гарсан баримтын алдааг залруулах болно. Дань Жан-Хао Жан нар үүнд ямар ч хамаагүй” хэмээн мэдэгдсэн байна.